Saturday, March 18, 2017

UB night neg l udur lyrics

UB night нэг л өдөр дууны үг


Нартай бас бороотой
Солонготой бас болзоотой
Болор туяагаар гялбаатай
Хайрын энэ өдөр

Хажуудаа нэг бүсгүтэй
Халаасандаа би хэтэвчгүй
Хамт яваа бүсгүйдээ
Хайраас өөр бэлэггүй

Зүгээр миний хайрын зөн совинд итгэсэн
Зөөлөн дөлгөөн чамдаа би хайртай
Зөвхөн миний хайрын дуунд уярсан
Хөөрхөн даруу чамдаа би хайртай

Жаргалтай бас хагацалтай
Зүрхэндээ би нулимстай
Зүүдэнд учрах болзоотой
Хар дарсан энэ зүүд

Зоосоор солисон залуу чинь
Надаас илүү хайрлаасай
Намар буцах шувуу шиг
Эрх дураараа нисдээ

Зүгээр миний хайрын зөн совинд итгэсэн
Зөөлөн дөлгөөн чамдаа би хайртай
Зөвхөн миний л хайрын дунд уярсан
Хөөрхөн даруу чи минь баяртай

Зүгээр миний хайрын зөн совинд итгэсэн
Зөөлөн дөлгөөн чамайг мартахгүй
Зөвхөн миний хайрын дуунд уярсан
Хөөрхөн даруу чи минь баяртай

Tag: UB night нэг өдөр дууны үг, UB night neg udur lyrics